Информация к новости
  • Үзсэн: 1132
  • Нийтэлсэн: sonjuur
  • Огноо: 25-02-2012, 09:38
Сайн (+) Муу (-) 0
25-02-2012, 09:38

Хуурамч падаан бичүүлж, төсвийн хөрөнгө луйвардагчдыг шалгахаар болжээ

Ангилал: Гэмт хэрэг, Өнөөдрийн онцлох мэдээ

Хуурамч падаан бичүүлж, төсвийн хөрөнгө луйвардагчдыг шалгахаар болжээ

 

Нөөцийн мах нийлүүлэгчдийн агуулахад эдийн засгийн гэмт хэргийн цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг газрууд шалгалт хийхээр боллоo.


Манай сонины 2012.02.17- ны ¹033 (1371) дугаарт нөөцийн мах нийл үүлэгчид мах нийлүүлсэн нэрээр хоосон бичилт хийлгэж, төсвийн хөрөнгийг луйварддаг болсон талаар мэдээлсэн. Тэгвэл энэх үү мэдээллийн мөрөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас захирамж гарч нөөцийн махны асуудалд анхаарлаа хандуулсан байна. Мөн албаны хүний мэдээлснээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагатай хамтран нөөцийн мах бэлтгэн нийл үүлж буй компаниудын агуулах, дэлгүүрүүд бичилт хийлгэсэн падаан зэрэгт шалгалт хийхээр болсон байна. Засгийн газраас ард иргэдийнхээ махны хэрэгцээг таслахгүйн тулд жил бүр 12000 тонн нөөцийн мах бэлтгэхээр тооцоолж, найман тэрбум төгрөг төсөвл өдөг. Эх сурвалжийн мэдээлснээр нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид сүлжээ дэлг үүрүүддээ мах өгсөн нэр­тэй хоосон падаан бич үүлж, төсвийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулдаг байна. Хамгийн гол нь нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулсны дараа компани тус бүрийг гэрээнд заасан хэмжээгээр махаа нийлүүлж байна уу, үгүй юу гэдгийг хянах ямар ч боломжгүй байсан. Иймээс эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа, мэр­гэжлийн хяналтын байцаагч нар тендерт ялсан компаниудын агуулахад шалгалт хийхээр болсон байна. Бид дараагийн дугаартаа нөөцийн мах бэлтгэн нийл үүлэгчдийн агуулахад хийсэн шалгалт болон энэх үү тендерийг сонгон шалгаруулагчдын талаар үр­гэлжл үүлэн мэдээлэх болно.

Сэтгэ.мн сайтаар зочилж байгаад тань баярлалаа.
Та манайд бүртгүүлсэнээр илүү давуу эрхүүдийг эдлэх болно.
<
aldagaa

2012 2 сар 29 - 01:24

Хэрэглэгчийн мэдээлэл
  • Бүлгэм: Гишүүн
  • Утас:
  • Бүртгүүлсэн: 31.08.2011
  • Нийт мэдээ: 0
  • Нийт бичлэг: 3
gygyhik

hynaltaa saijruulmar ym
<
YANADAAA

2012 2 сар 28 - 01:06

Хэрэглэгчийн мэдээлэл
  • Бүлгэм: Бүртгэлгүй хэрэглэгч
  • Утас:
  • Бүртгүүлсэн: --
  • Нийт мэдээ: 0
  • Нийт бичлэг: 0
yoo tiim bailguudeee teged hudlaadoo sdakuuud

Add comments

Таны нэр:*  
E-Mail хаяг: (заавал оруулах шаардлаггүй)