Информация к новости
  • Үзсэн: 477
  • Нийтэлсэн: sonjuur
  • Огноо: 25-02-2012, 09:59
Сайн (+) Муу (-) 0
25-02-2012, 09:59

Хувь, хувьсгалын сургуулиудын багш нарыг ялгаварлаж болохгүй

Ангилал: Сэтгэ.мн Мэдээний нүүр » Онцлох мэдээ

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлачихлаа. Энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Гэр бүлийн тухай хууль, Эхэд урамшуулал олгох тухай хууль, Тэтгэврийн зөрүүг арилгах, Боловсролын тухай хууль зэрэг нийгэм рүү хандсан олон чухал хуулийг санаачилсан. Мөн саяхан УИХ-д суудалтай намуудын дэргэдэх эмэгтэйч үүдийн байгууллагуудын “Эмэгтэйчүүд ч чадна” түншлэлийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан гээд багагүй ажлыг амжуулжээ. “Эмэгтэйчүүд ч чадна” чуулга уулзалтын үеэр ярилцсанаа товч хүргэе.


-Улстөрд суудалтай гурван намын эмэгтэйч үүдийн байгууллагуудаас “Эмэгтэйч үүд ч чадна” сэдэвт түншлэлийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ чуулга уулзалтын ач холбогдлын талаар ярилцлагаа эхлэх үү?

 

-Тэгье. УИХ-д суудалтай гур­ван намын эмэгтэйч үүдийн хамтар­сан чуулган ихээхэн ач холбогдолтой болж өндөрлөлөө. Чуулганаар хэлэлцэгдэж буй сэдвүүд нийгэмд хамгийн тулгамдсан асуудлууд байсан. Эрчүүдийн төдийлөн хайхардаггүй орхигдсон сэдвүүдийг эмэгтэйч үүд нарийн ухаанаараа олж харж чадсан болохоор үр дүнтэй чуулган боллоо гэж товчхон хэлж болно. Үүнээс гадна дээрх хэлэлцүүлгийг “Хүүхдийн төлөө” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж тунхаг бичиг гаргалаа. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн боловсролын асуудал, төрөх хүн ам зүйн бодлого, цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын хувьд нэлээд орхигдсон сэдвүүдийг хэлэлцсэн.

 

-Та Монголынхоо эмэгтэйчүүдийг төлөөлөн дуугардаг ганц гишүүн нь. Тэр ч утгаараа 2012 оны сонгуулиар эмэгтэйчүүдэд 20 хувийн квотын эрх өгсөнд их баяртай байгаа биз. Ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийг нийгэм тэр даяараа захиалж байгаа ч сонгогчдын дунд УИХ-ын гишүүнийг эрэгтэй хүнээр төсөөлдөг мухар сүсэг байсаар байна уу?

 

-Эмэгтэйчүүдийн 20 хувийн квот гэдэг тийм ч бага тоо биш. Хамгийн гол нь квотын асуудлыг амьдралд хэр­хэн хэрэгжүүлэх нь биднээс шалтгаална. Манай улсад эцгийн эрхт ёс давамгайлж байсан болоод ч тэр үү, улст өрд эрчүүдийн эрх мэдэл давамгайлдаг. Түүнээс биш мэдлэг боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүд зөндөө бий. Тэдэнд хамгийн гол нь хууль эрх зүйн орчин, мөнгө саад болоод байгаа. Өнөөдөр бүх л салбарт эмэгтэйчүүд ар гэрийнхээ ачааны хүндийг үүрдэг. Гэлээ гэхдээ эрчүүдээ хүндлэхгүй байгаа юм биш. Эрчүүдгүйгээр энэ төрийг төсөөлөх аргагүй шүү дээ.

 

-Гэхдээ УИХ-д эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг дутагдаад байгаа юм биш үү?

 

-Эмэгтэйчүүдийн нүдээр харж шийдвэрлэх асуудлууд их байна. Төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой дутагдаж байна гэдгийг хоёр, гуравхан эмэгтэй гишүүн л мэдэрдэг. Эмэгтэйчүүд УИХ-д ядаж 10 суудалтай, эмэгтэйч үүдийн бүлэгтэй болох юмсан гэж боддог. Өнөөдөр жендэр гэж ярихаас илүү эмэгтэйчүүдэд тулгамдсан маш олон асуудал бий. Тухайлбал эмэгтэйчүүд ядууралд хамгийн их өртдөг, олон эмэгтэй өрх толгойлон амьдарч байна. Ер нь гэр бүлийн хариуцлагаас зугтаадаг эрчүүдэд тооцдог хариуцлага нь цалингийн 20 хувиар хүүхдэдээ тэтгэмж олго гэдэг хуулийн заалтаас өөр зүйл алга байгаа нь учир дутагдалтай.

 

-Эмэгтэйчүүд мөнгөгүй болохоор улстөрд орж чаддагг үй гэж ярьдаг. Улстөрд ороход мөнгө тийм чухал гэж үү?

 

-Нийгэм эмэгтэйчүүдийг захиалж байгааг би олж харж байна. Олон улсын судалгааны дүн үүнийг баталсан. Ардчилсан сонгуулийг таван удаа өгөхөд мөнгөөр л үнэлэгдсэн сонгууль болсон. Үүнийг нуух аргагүй. Энэ алдааг засаж залруулах нь зөвхөн сонгогчдоос л шалтгаална. Мөнгө, өнгөөр үнэлэгдсэн үнэлэмжээ иргэд өөрчлөх хэрэгтэй. Ингэж чадвал эмэгтэйчүүдийн үнэлэмж дээшилнэ. Эмэгтэйч үүдийн оролцоог парламентад эзэлсэн суудлын тоогоор тогтоодог олон улсын туршлагаас үзэхэд дэлхийн 133 орноос 127 дугаар байрт орсон. Энэ бол Арабын алчууртай эмэгтэйч үүдээс доогуур үзүүлэлт юм.

 

-Тэгвэл парламентад сонгогдох бололцоотой лидер эмэгтэй хэр олон байгаа вэ?

 

-Мэдлэг боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүд олон. Улстөрд эмэгтэйчүүд маань бэлтгэгдэх хэрэгтэй. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь зүйтэй. Түүнчлэн эмэгтэйч үүд бие биенээ хүлээн зөвш өөрөх, хамтран ажиллах сэтгэлгээний өөрчлөлтийг хийх нь зөв.

 

-Нэгэнт тантай уулзсаных, Эмэгтэйчүүдийн банк байгуулах тухай ярьж байсныг тань санаж байна. Энэ ажил юу болсон бэ. Үүнийхээ талаар тайлбарлахг үй юу?

 

-Ядуурал, ажилгүйдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж үзэж, дээрх санаачилгыг гаргасан. Бизнес эрхэлдэг болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага, дунд орлоготой эмэгтэйч үүдээ дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож, бодит дэмжлэг үзүүлэх Эмэгтэйчүүдийн банк байгуулах санаачилгыг гаргасан. Бид ядуурлаас салах гарцыг эрэлхийлж, Эмэгтэйч үүдийн банк байгуулсан дэлхийн олон орны туршлагаас суралцах ёстой гэж үзэж байгаа юм. Хөр өнгө барьцаа шаар­дсан банк санхүүгийн үйлчилгээг эмэгтэйчүүд, ялангуяа өрх толгойлсон эхчүүд хүртэж чадахгүй байна шүү дээ. Өрх толгойлсон эхчүүд 500 мянган төгр өгийн шаардлагатай боллоо гэхэд банканд тавих барьцаа байхгүйгээс болж маш өндөр хүүтэй зээл авч, өрх гэрийн ачааг үүрч явна. Эмэгтэйчүүдийн банк байгуулсан дэлхийн 40 орны үр дүнд хүрсэн туршлагыг амьдралд хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Зарим ор­ны туршлагатай ч өөрийн биеэр очиж танилцахаар төл өвл өж байгаа.

 

-Ингэхэд Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн гол агуулга нь юу байсан бэ?

 

-Ерөнхийдөө залуу хосуудыг дэмжих хуулийн төсөл л дөө. Сүүлийн үед залуу гэр бүлийн тоо ихэссэн. Ээж, аавынхаа гараас дөнгөж хөндийр­с өн залуус амьдралд эвээ олохгүй бүдчиж явах нь аргагүй. Тиймээс тэдэнд туслах үүднээс ядаж хүүхдээ төрүүлээд 0-3 нас хүртэл нь эхэд нь тэтгэлэг, урамшуулал олгочихмоор байгаа юм. Тэдний амьдралыг тогтвортой байлгахын тулд залуучуудыг орон байртай болгомоор байна. Яах вэ, залуучууд ажил хийж байгаа ч сарын цалингаа байрны зээлд өгөөд л амьдарч байна шүү дээ. Тиймээс бодит амьдралд ойр бодлого гаргахыг л зорьж ажилласан. Ер нь улсын хүн ам зүйн бодлогоо дэмжиж, төрсөн эхийг урамшуулдаг дэлхий нийтийн жишиг бий. Тэр бүү хэл хүүхэд төрүүлснийх нь төлөө 70 мянган ам.доллар өгдөг улс орон хүртэл байдаг.

 

-Тэгвэл таны санаачилсан Гэр бүлийн тухай хуульд тухайн гэр бүлийн гишүүн бүр өмчийн эзэн байхаар тусгасан заалт байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

 

-Дээрх хуулийн гол агуулга нь гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн өмчлөх эр­хийг хангаж, гэр бүлийн хариуцлагатай, тогтвортой байдлыг бий болгоход чиглэж байгаа юм. Одоогийн эрх зүйн хүрээнд гэр бүл салах үед хүүхдийн өмчлөх эрх хадгалагдаж чадахгүй байна. Нөгөө талаар гэр бүлийн хариуцлага гэдэг зүйл ор­хигдчихсон. Ихэнх тохиолдолд нөхөр нь эхнэр хүүхдээ орхиж, хариуцлагаас зугтаадаг. Үүнээс болж өрх толгойлсон эмэгтэйч үүд л үлдэж, хохир­дог. Манай улсад өрх толгойлсон 83 мянган эмэгтэй бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болжээ. Дээрх асуудлыг төр засгийнхан 20 жил яриад шийдэж чадаагүй. Ингээд шийдэхгүй яваад байвал хүн амын бодлогод ямар хүндрэл учрах нь ойлгомжтой шүү дээ. Ийм аюул нүүрлэхээс болгоомжлохын тулд Гэр бүлийн тухай хуульд хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг өрхийн гишүүн бүрт ногдуулж өгөх шаардлагатай. Нэг гэрийн хоёр үнэхээр сэтгэл санаа таарахг үй болоод салах тохиолдолд тухайн өрхийн гиш үүн бүр нийт өмчийнхөө тодорхой хувийг эзэмших хэрэгтэй. Таван ам бүлтэй айлын өмч тавууланд нь ногдох ёстой гэх мэтчилэн олон асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгасан. Ингэснээр гэр бүлийн хариуцлага гэдэг ойлголт сайжирна.

 

-Тэтгэврийн зөрүү бол хөгшч үүдийн гомдоллодог асуудлын нэг. Энэ хууль одоо батлагдах шатандаа явж байгаа байх аа?

 

-1995 оноос өмнө төрд мэр­гэжлээрээ 33 жил ажиллаж хөдөлмөрлөөд тэтгэврээ тогтоолгосон хүмүүс, дөр­вөн хүүхэдтэй эхчүүдийг тэтгэвэрт гаргасан. Тэтгэврийн даатгалын сангаас 213.2 мянган хүн өндөр насны тэтгэвэр авдаг. Үүний 80.2 мянга буюу 37.6 хувь нь 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бол өндөр насны тэтгэвэр авагчдын 75.4 хувийг эзэлж байгаа 160.7 мянган иргэн 1995 оноос өмнөх үеийн хөд өлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодуулж тэтгэврээ тогтоолгожээ. Тэтгэврийн зөрүү арилгах тооцоонд 160.7 мянган иргэний асуудлыг авч үзэх шаардлагатай байгаа. Үүнийг харгалзан дээрх иргэдийн тэтгэврийн шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлм өрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тогтоохоор тусгасан. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хөгшч үүдийн тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхг үй байна. Юмны үнэ өсөхийн хэрээр авч байгаа тэтгэвэр нь бага байгаад хөгшчүүд их гомдоллодог. Хөдөө орон нутгаар явж байхад хөгшчүүд тэтгэврийг нэмэгдүүлээч ээ гэсэн хүсэлт байнга тавьдаг. Төр засгийнхан тэтгэврийн зөр үүтэй тогтолцоог ойлгож байсан ч асуудлыг шийдээгүй өдий хүрсэн. Ижил мэргэжлийн хүмүүс тэтгэврээ тогтоолгоход хооронд нь асар их зөрүү гараад байгаа учраас энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр хуулийн төс өл өргөн барьсан юм. Өнөөгийн нийгэмд хөгшч үүдийн амьдрал үнэхээр хэцүү байна.

 

-Өнөөдөр хөгшчүүд маань тэтгэврийн 100-гаад мянган төгрөг өөр л амьдралаа залгуулж байгаа. Ингэхэд та нэр бүхий гишүүдтэй хамтраад Боловсролын тухай хуулийг санаачилсан. Үүнд боловсролын байгууллагынхан ам сайтай байгаа юм билээ?

 

-Боловсролын салбарт насаараа багшилж, ардын хүүхд үүдийг сурган хүм үүж үүлж байгаа багш нарыг ялгаварлаж болохг үй. Хувийн хэвшлийн сургуулиуд дотор өндөр төлбөртэй гарын таван хуруунд багтах сургууль бий. Багш нарынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалсан хуулийн төслийг санаачилсан. Монголын боловсролын салбарыг тэр­гүүлэх салбар гэж үзэж байгаа юм бол хувийн ч бай, хувьсгалын ч бай сургуулиудад багшилдаг багш нарыг ялгаварлаж болохгүй. Хуулийн төсөлд бүх шатны сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, мөн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнг өн тэтгэмжийг улсын төсв өөс өмчийн хэлбэрийг үл хар­галзан ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор тусгасан. Хуулийн төслийн хүрээнд төрийн бус өмчийн сур­гууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд олгох тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан олгох заалтыг нэмэхээр боллоо. Ингэхдээ сур­гууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтнаас гадна боловсролын туслах ажилтан, нябо, нярав, слесарь, жолооч, манаач нарыг мөн хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

 

-Шинэ сар удахгүй гарна. Та манай уншигчдад мэндчилгээ дэвшүүлнэ үү?

 

-Монгол түмэндээ, Завхан нутгийн ард иргэддээ “Өглөөний сонин”-ны нийт уншигчдадаа XVII жарны “Баясгалан” хэмээх Усан луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвш үүлье. Та бүхний өлмий бат, мэлмий тунгалаг, амжилт бүтээл арвин, аз жар­гал дүүрэн байхын өлзийтэй ерөөл өргөе.

 

Хувь, хувьсгалын сургуулиудын багш нарыг ялгаварлаж болохгүй

 

 

 

В.Дондовдорж



Сэтгэ.мн сайтаар зочилж байгаад тань баярлалаа.
Та манайд бүртгүүлсэнээр илүү давуу эрхүүдийг эдлэх болно.