
Ахмадуудыг хүлээлгэсэн нэг сая төгрөгөө хэзээ өгөх юм бэ, УИХ-ын гишүүд ээ. Азай буурлууд маань нэг сая төгрөгөө хүлээж тэсэхээ байхдаа үр хүүхдүүддээ гэрээсэлж үлдээсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл та бүхний амласан нэг сая төгр өг сар шинийн өмнө ахмадуудад асар их балаг тарьж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 334 тэрбум төгрөгийг төсөвт суулгаснаа зарласан нь байдлыг улам ч дордуулчихаж. Ахмадууд нэг сая төгрөгөө аваад сар шинийнхээ бэлтгэлийг базаана гэж байсан ч намууд талцаж, улстөрж үүлсээр сар шинээс өмнө олгогдохоо байлаа. Харин ахмадууд маань УИХ-ын аяыг харж суутал сар шинэ хаяанд ирчихэв. Настнууд үндэснийхээ баярыг хийх нь тодорхой учраас хамаг л өнгөтэй, өөдтэйгөө ломбарданд тавьж, сар шинийнхээ бэлтгэлийг арай ядан базааж байгаа юм. Аав, ээж, өвөө, эмээгийнхээ нэг сая төгр өгийг харж суусан олон гэр бүл сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд сандралдаж байна. Арай дөнгүүр нь цалингийн зээл, аргагүй зарим нь ломбард руу шогшчихлоо. Эцэст нь зарим ломбард мөнгө дууссан гэдэг хаяг өлгөхдөө тулжээ. Энэ бол УИХ-аас Монголын ахмадууддаа, ард түмэндээ барьж буй луу жилийн анхны бэлэг. Худал амлалт, хий хоосон ихэрхлээр дүүрсэн УИХ-ын гишүүд сүүлдээ Монгол түмний их баяр Цагаан сараар настан буурлуудаараа ингэж тохуурхдаг болж. Уг нь УИХ дахь МАНын бүлгээс нэг сая төгрөг олгох эрхийг Засгийн газарт өгч, сар шинээс өмнө хувь хишгийг нь хүртээчихье гэсэн ч АН-ын бүлэг заавал УИХ-аар оруулах ёстой гээд гүрийчихсэн байгаа. Хэрэв олгохдоо тулбал УИХ-ын 39 дүгээр тогтоолыг заавал өөрчл өх шаардлагатай юм байна. Тогтоол өөрчлөх асуудлыг сар шинээс өмнө УИХ-ын чуулганаар оруулна гэлцэж байсан ч намууд талцаж, улстөржсөөр байтал ахмадуудад сар шинээс өмнө олгох нэг сая төгрөгийн асуудал замхарлаа. УИХ-ын гишүүд ч яах вэ. Эцэг, эхийнхээ сар шинийн бэлтгэлийг өөрсдийнхөө мөнг өөр базаачихна. Харин үлдсэн 200 мянга гаруй ахмадууд УИХ-ын гишүүдийн “том амнаас” болж сар шинээ хийх гэж яаж зүдэрч байгааг хардаг ч болоосой. Тэдний бүтэшгүй амлалтад хууртсан Монголын ахмадууд Цагаан сарынхаа бэлтгэлийг базааж чадалг үй шимширч сууна. Цагаан сараар айл болгон идээ ундаагаар элбэг хангалуун байхыг хичээдэг. Гэвч төрөөс олгох нэг сая төгр өгт хууртсан ахмадууд “Хүүхд үүд орж ирэхээс ч санаа зовмоор идээ бэлдэх боллоо” хэмээн нүүрээ улалзуулж сууна. Ломбарданд тавих бага сага юмтай нэг нь тэгсхийгээд тавгийн идээгээ бэлтгэсэн байх. Юу ч үгүй хоосон ахмадууд тавгийн идээгээ яая гэж байна. Ахмад настан бүр л насаа бодохоор ууц тавимаар байдаг. Ууц авах мөнгийг нь төр өгөөгүй. Төрийнхөө мөнгөнд найдсан ахмадууд ууц авна хэмээн төлөвлөсөн ч ингээд бүтсэнгүй. Өмнөх жилүүдэд сая төгрөгийн сураг үгүй байхад үр хүүхэд ач, зээ нь сар шинийнх нь бэлтгэлийг хийчихдэг байсан. Ёстой л гүйх нохойн урдуур гүйхгүй нохой саад гэдэг энэ байх даа. Монголын ахмадууд нэг иймэрхүү л байдалтай луу жилээ угтаж байна.

0










