Киноны тайлбар:
Чикагогийн нэгэн сургуулийн багш Elizabeth Halsey бол сурагчдынхаа дэргэд хараал хэлж, архи тамхи ихээр хэрэглэж, ангидаа унтах зуураа сурагчиддаа кино үзүүлж байдаг нэгэн. Тэрээр чинээлэг сүйт хархүүтэйгээ гэрлээд багшийн ажлаа орхихоор төлөвлөж байсан ч түүний сүйт хархүү түүнийг хаяснаар багшийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа билээ. Elizabeth сургуулийнхаа орлогч багш Scott Delacorte-г өөртөө татахаар оролдох ба Scott мөн чинээлэг нэгэн байлаа. Elizabeth-ын мэргэжил нэгтэн Amy Squirrel ч бас Scott-ыг өөрийн болгохыг хүсдэг. Харин сургуулийн биеийн тамирын багш Russell Gettis киноны маань гол дүрийн бүсгүй болох Elizabeth-ийг эргүүлдэг боловч бүсгүй түүнд нүүр үл өгнө.









+2