Киноны тайлбар:
Энэ оны Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн Данийн кино найруулагч Nicolas Winding Refn-д дээрх нэр хүндтэй шагналыг авчирсан киног нь эрхэм үзэгч та бүхний хүртээл болгож байна. Эйкшн-драм, дээрмийн сэдэвт “Drive” хэмээх энэхүү киноны гол дүрийг Академи болон Алтан Бөмбөрцөг шагналуудад тус тус нэр дэвшиж байсан Канадын жүжигчин Ryan Gosling бүтээжээ. Энэ сарын 16-ны өдөр АНУ-д албан ёсоор нээлтээ хийсэн энэхүү кино 13 сая долларын өртгөөр бүтсэн бөгөөд кино шүүмжлэгчдийн зүгээс нижигнэсэн алга ташилтыг хүлээн авсан байна.
James Sallis-ын 2005 оны гэмт хэргийн сэдэвт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уг кино BoxOffice-ын жагсаалтын долдугаар байранд 22,585,210 долларын орлогоор бичигдэж байгаа юм. Жүжигчин Ryan Gosling энэхүү кинонд Холливудын кинонд үзүүлбэр гүйцэтгэгч, орлон тоглогч жолоочоор ажилладаг нэр үл мэдэгдэх нэгэн жолоочийн дүрийг бүтээх ба буруугаар эргэсэн дээрмийн хэргийн дараагаар амьдрал нь аюулд учирч байгаа тухай өгүүлдэг байна.









+1