
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аав, ээж, охин гурвыг хөнөөсөн Б.Эрдэнэбилэгийн ялыг хэвээр үлдээжээ. Гурван хүний аминд хүрсэн түүнд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон юм. Тэрбээр давж заалдсан боловч давж заалдах шатны шүүхээс ялыг нь хэвээр үлдээсэн байна. Б.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүх хуралд илтгэгч шүүгчээр Л.Даваас үрэн, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмг өөлөгч өөр Б.Оюунбилэг, М.Намжилжав, П.Одонтунгалаг, Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгчөөр Ц.Энхбаатар нар оролцжээ. Түүнийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд Баянз үрх дүүргийн шүүхэд шүүж танхай, хүчин, хүний амь хөнөөсөн, дээрмийн зэрэг 12 зүйл ангиар буруутгаж, ялласан юм. Мөн Б.Эрдэнэбилэг 2009 онд гурван найзын хамт архи ууж байгаад хүний амь хөнөөсөн билээ.

0










