Информация к новости
  • Үзсэн: 390
  • Нийтэлсэн: sonjuur
  • Огноо: 15-02-2012, 21:55
Сайн (+) Муу (-) 0
15-02-2012, 21:55

“Хөгжлийн төлөө миний мөрөөдөл” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрын эзэн 1.000.000 төгрөг гардлаа

Ангилал: Сэтгэ.мн Мэдээний нүүр » Үйл явдал

Нийгмийн ардчилал Мон­­­­­го­­лын эмэгтэйчүүдийн хол­­боо­ноос “Хөгжлийн тө­лөө ми­­ний мөрөөдөл” эссэ бич­­лэ­­гийн урал­дааныг 2011 оны 12 ду­гаар сарын таванд үн­­дэс­­­ний хэм­жээнд зарласан би­лээ.
Энэхүү уралдааны шилд­гүүд өчигдөр Тусгаар тогтно­лын ордны хурлын танхимд шаг­налаа гардаж авлаа. Эх орныхоо хөгжлийн тө­лөө өө­рийн санаа бодлоо эссэ бич­лэгийн хэлбэрээр илэр­хийлсэн хот, хөдөөгийн 250 гаруй оролцогч уралдаанд материалаа ирүүлжээ.
Шагнал гардуулах арга хэм­жээний үеэр дээрх урал­даа­ныг зохион байгуул­сан УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөн­хийлөгч Д.Оюунхорол “Улс эх орныхоо төлөө иргэн та­ны оруулах хувь нэмэр, үзэл бодлыг олон нийт, мөн шийд­вэр гаргагчдад хүргэх зорил­гоор “Хөгжлийн төлөө миний мө­рөөдөл” эссэ бичлэгийн уралдаан зарласан. Энэхүү урал­даанд хот, хөдөөгийн 250 гаруй иргэн оролцож, мон­гол хүний сайхан амьдрах нөх­цөл боломж, чадварыг дээш­лүүлэхэд оюун ухаанаа чи­лээн байж өөрийн санаа бодлоо илэрхийлж байгаад зо­хион байгуулагчид бид бү­хэн баяртай байна.
Малаа маллаж буй хө­д­өө­гийн малчин, сурах мэ­дэх хүсэлдээ хөтлөгдсөн оюу­тан залуус, үйлдвэрлэл, үйл­чил­гээ эрхэлдэг иргэд, өрх тол­гой­лон гэр бүлээ авч яваа ээ­жүүд, төрд алба ха­шиж буй хүмүүс гээд бүгд л хөгжлийн төлөө санаа бодлоо илэрхийлж, илүү сайхан амьд­рах нөхцөлийг зөв бүр­дүү­лэхээс хөгжил эхэлдэг гэж тэд хүлээж сууна.

Жирийн ард түмний б­о­дит амьдралд тохиолдсон яв­дал, бизнес эрхэлж явахад тул­гарч буй бэрхшээл бо­лон та бүхний гэгээн өөд­рөг хүсэл мөрөөдлийг эм­хэтгэн товхимол болгон олон нийтэд, төр засгийн удирд­лагуудад хүргэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна” гэсэн юм.
Уралдаанд оролцогсдыг “Хөгжихийн тулд мөрөөдөж, ши­нээр мөрөөдөхийн тулд хийж бүтээцгээе” эссэ­гээ­рээ “Отгонтэнгэр” их сур­гуу­лийн дөрөвдүгээр курсийн оюутан У.Амарбат тэргүүлж, нэг сая төгрөгийн эзэн бол­сон. Хоёрдугаар байрыг Төв аймгийн Зуунмод су­мын “Хүмүүн” цогцолбор ах­­лах сур­гуулийн захирал Мон­гол Улсын зөвлөх багш Г.Чог­дон­хор­лоо, МУИС-ийн гу­рав­­ду­гаар курсийн оюутан Т.Хан­д­сүрэн нар эзэлж, тус бүр 800 мянган төгрөг гардан авсан.

Гуравдугаар байрыг “Хад­галамж” банкны Дэнжийн мян­га дахь салбарын теллер Б.Буянжаргал, КУДС-ийн нэгдүгээр курсийн оюу­тан Т.Болор-Эрдэнэ, Бул­ган айм­гийн Сайхан су­мын хоёр­ду­гаар багийн ир­гэн Д.Ган­цол­мон нар эзэлж, тус бүр 500 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Тусгай байрыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн иргэн Л.Халтар, Ховд аймгийн Бо­ловсрол соёлын газрын мэр­гэжилтэн Б.Анхбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Билиг” дунд сургуулийн 11а ангийн сурагч Б.Бат-Ор­гил, Баянгол дүүргийн зур­гаа­дугаар хорооны иргэн Т.Лхагваа нар эзэлж, тус бүр 300 мянган төгрөг гардан авсан бол тусгай дэд байрт ахмад зохиолч Ц.Ням-Осор, Баянзүрх дүүргийн 48 дугаар дунд сургуулийн 11б ангийн сурагч Ц.Энхманлай нар шалгарч, тус бүр 100 мянган төгрөгийн эзэн боллоо.
“Хөгжлийн төлөө миний мөрөөдөл” эссэ бичлэгийн урал­дааныг хэрхэн, ямар шал­гуураар шүүн явуулсан та­лаар ерөнхий шүүгч, Доктор, Профессор Б.Га­лин­дэв “Энэхүү эссэ бичлэгийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт ард иргэдийн маань 80 гаруй хувь нь Улаанбаатар хотоос оролцсон бөгөөд орон нугагт сууж буй Булган, Дархан, Төв, Завхан, Өмнө­­говь, Дундговь, Хөвс­гөл, Говь­сүмбэр, Баянхон­гор аймгуудын ард иргэд идэв­хитэй оролцсон байна. Урал­­дааны сэдэв өргөн байсан учраас олон сай­хан бү­тээл ирсэн. Бид нэг­дүгээрт, хөгжлийн гарцыг хэр­хэн оновчтой харсан эсэх, хоёрдугаарт, түүнийгээ эссэ бичлэгийн хэлбэрээр уран илэрхийлж чадаж бай­на уу гэсэн шалгуурыг гол болгосон. Эссэний урал­даанд нийгмийн янз бү­рийн давхарга, олон өөр мэр­гэж­лийн хүмүүс орсон уч­раас нийгмийн янз бүрийн бү­лэг давхаргын санаа бод­лыг илэр­хийлсэн гэж ойлгож байна.
Энэ уралдаанд шалгарсан бич­­лэгүүдийг шийдвэр гар­­­­гагч­­дад хүргэх талаар НАМЭХ ан­­хаарч ажиллана гэ­­сэн. Тий­­мээс энэхүү эссэ бич­­­­лэ­г­ийн уралдаан үүргээ би­е­­­лүүл­­­сэн гэж бодож байна” гэв.
Манай сонин дээрх урал­­даанд мэдээллийн ивээн тэт­­­гэг­чээр оролцсон бө­гөөд шилд­­гээр шалгар­сан эссэ­нүү­дээс уншигч та бү­хэн­дээ хүргэх болно.
‎2012.01.31
Сэтгэ.мн сайтаар зочилж байгаад тань баярлалаа.
Та манайд бүртгүүлсэнээр илүү давуу эрхүүдийг эдлэх болно.

Add comments

Таны нэр:*  
E-Mail хаяг: (заавал оруулах шаардлаггүй)