
Өчигдөр УИХ дахь АНын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтг үүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас хугацааны хувьд салгах нь зөв гэдэг саналыг АН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “МАН-ын бүлэг орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулахыг эсэргүүцсэн. Тиймээс АНын бүлэг УИХ-д байгаа тохиолдолд хууль эрх зүйн орчин өөрчлөгдөхгүй гэдгийг хатуухан хэлье. Хэрэв хуулийг өөрчлөх гэвэл орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй” гэдгийг мэдэгдлээ. Мөн олон нийтийн радио телевизийн үндэсний зөвл өлийн зарим гишүүнийг чөл өөлөх буюу томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, болон Засгийн газраас тус бүр хоёр хүний нэрийг дэвш үүлсэн. УИХ-аар дөрвөн гиш үүнийг тухай ярих ёстой. Ялангуяа их хурлаас томилогдох гишүүд нь эрүүл мэнд, спорт болон бусад нийгмийн салбараас сонгогдох ёстой. Гэтэл нэр дэвшигч 17 хүний дийлэнх нь өмнө нь улст өрч байсан хүмүүс гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн, сайд асан Л.Одончимэд нарын хэд хэдэн улстөрчийн нэрийг дэвш үүлжээ. Тиймээс АНын бүлэг “Олон нийтийн радио телевизийн зөвлөл нь улстөрөөс ангид байх ёстой. Гэтэл нэр дэвшигчдийн дийлэнх нь улстөрчид байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Тэр ч утгаараа аль болох улстөрөөс ангид хүмүүсийн нэрийг дэвш үүлэх хэрэгтэй” гэдэг дээр саналаа нэгтгэжээ. Ийнхүү АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийг бүлгийн мэдээллээ танилцуулсны дараагаар сэтгүүлчид сонирхсон зарим асуултдаа хариулт авлаа. Тухайлбал, “АН-ын бүлэг дөрвөн жилийн хугацаанд ямар ч үр дүнтэй ажил хийсэнгүй. 100 мянган айлын орон сууц, барих ёстой 1100 км төмөр замын ажил юу болов. Бүх өрхийн орлогыг нэг сая төгрөгт хүргэнэ гэж мөрийн хөт өлбөртөө тусгасан. Үүнээс гадна АН-аас УИХ-ын хуралдаанд суудаггүй гиш үүдийн тоог нэрлээч. Танай намаас ганц ч хуулийн төсөл өргөн бариагүй гишүүд зөндөө бий. Хуралдаанд ирдэггүй гиш үүдийнхээ нэрийг нууцалдаг гэсэн яриа байдаг энэ үнэн үү?” зэрэг асуултыг тавьсан юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Дөрвөн жилийн хугацаанд АН-ын бүлэг хэрхэн ажиллав гэдэгт нам дотроо ч гэсэн үнэлэлт дүгнэлт өгнө. АН мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд дэвшүүлсэн олон ажлыг гайгүй хийж гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Хийсэн ажлынхаа тайланг иргэд сонгогчдодоо бүрэн эхээр нь хүргэнэ. Харин гиш үүдийн ирцийн хувьд нэг бүрчлэн гаргасан. Нууцлаад байх ямар ч зүйлг үй. Бүлгийн зүгээс хоцролт ихтэй гишүүдэд хариуцлага тооцож байгаа” гэсэн хариултыг өгснөөр АН-ын бүлгийн мэдээлэл өндөрлөл өө.

0










