Информация к новости
  • Үзсэн: 178
  • Нийтэлсэн: sonjuur
  • Огноо: 14-02-2012, 22:26
Сайн (+) Муу (-) 0
14-02-2012, 22:26

АН завсарлага нэрээр олонхоо бойкотолж байна

Ангилал: Сэтгэ.мн Мэдээний нүүр » Улс төр

УИХ-ын гишүүн Н.Ганбямбатай ярилцлаа.

-МАН-ын бүлгийнхэн УИХ-ын сонгууль, орон нут­гийн сонгуулийг зэрэг явуулахг үй гээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн нь ямар учиртай юм бэ?

-Өмнө нь УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг цуг явуулъя гэсэн шийдвэр гаргаад завсарласан. Энэ шийдвэр нь өнөөдөр хэвээрээ л явж байгаа. Гэхдээ яг амьдрал дээр хэр нийцэх вэ гэдэг талаас нь үзэхэд ядаж л сонгуулийн хороодын ажил дийлдэхээ болино. Тэгэхээр дундуур нь булхай, будлиан орох вий гэсэн эмзэглэл, хардлага байгаа. Үүнийг бодох л хэрэгтэй. Мөн Орон нутгийн сонгуулиар сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад эрхийнх нь асуудлыг хөндөнө гэдэг бас л нарийн зүйл шүү дээ. Гэх мэтчилэн олон асуудал байгаа учраас манай намын гишүүдийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг дэмжье гэсэн шийдэлд хүрсэн. Тэгэхээр хоёр сонгууль тус тусдаа явагдах байх гэж бодож байна.

-АН-ын бүлэг дээрх хуулийн төслөөс болоод дахин завсарлага авахаа мэдэгдсэн. Тэгэхээр сонгууль тусдаа явна гэхэд эргэлзээтэй болж байгаа юм биш үү?

-Хамтарч байсан нөхөд больё гээд гэрээгээ цуцлаад, гараад явчихлаа. Хуулийн ганцхан заалтыг бүх л зүйлд ашиглах гээд байх шиг байна. Гэтэл юм юман дээр л АН-ынхан завсарлага авъя гээд байх нь утгагүй.

-УИХ-ын дэгийн тухай хуулинд завсарлагын цаг хугацааг заагаагүйгээс ийм байдал үүсч байна шүү дээ?

-Хуулинд хэмжээ, хязгаарг үй нэг механизм бий. Ямар ч урт, удаан хугацаанд УИХ-ыг хуралдуулахгүй байх боломжтой заалт байгаа юм л даа. Энэ механизмыг буруу ашиглавал төрийн ажлыг ч зогсоох боломжтой болчихож байгаа юм.

-Тэгвэл дараагийн УИХд хэдэн нөхөр нийлээд бүлэг байгуулчихаад уг хуулийн заалтыг ашиглаж төрийн ажил гацаахад буруутахгүй нь ээ?

-Тэгнэ шүү дээ. УИХ шинээр бүрдэж тангаргаа өргөлөө, найман хүн нийлээд нэг бүлэг байгууллаа. Тэгснээ завсарлага аваад хүсвэл дөрвөн жилийн хугацаатай завсарлах ч боломжтой гэсэн үг. Тэгэхээр төрийн ажлыг шуурхай явуулахын тулд УИХ, УИХ-ын дэгийн тухай хуулиа эргэн харж, боловсронгуй болгох шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Уг нь ардчилсан нийгэмд байдаг жишгээр олонх болсон улстөрийн хүчин хуулиа батлаад явдаг. Гэтэл манайд эсрэгээрээ хамтарч хүртэл үзлээ. Нөгөө номхон бурхныг нохой долооно гэгчээр уг заалтаар янз бүрийн реформ, шинэчлэлийн чанартай зүйлс хийж, асуудал хүнд байдалд хүрэх юм байна л даа. Тиймээс одоо тулгамдчихаад байгаа УИХ, орон нутгийн сонгуулийг тус тусад нь явуулах асуудлыг яаралтай шийдэх л хэрэгтэй. Мөн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан эхчүүдэд урамшуулал олгох асуудлыг шийдэх ёстой.

-АН засгаас гарсны дараа МАН-ынхан мөнгө тараалттай холбоотой хуулийн төсл үүдийг шийдэхээр ханцуй шамлаад эхэлчихлээ. Сонгуультай холбоотойгоор ийнх үү ажлаа шуурхайлаад байна уу?

-Гэнэтхэн яригдсан хуулийн төслүүд биш шүү дээ. Хоёр намын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байсан л зүйлүүд. Өмнө нь яригдаж, хэлэлцэгдэж байсан төслүүд хэдий ч бүрэн эрхийн, дөрвөн жилийн хугацаанд хийгдэх ёстой ажлууд байсан. Тухайлбал, Тэтгэврийн зөрүүг арилгах тухай, Одонтой эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийг урьд нь ярьж л байсан биз дээ. Ер нь аль ч нам хэт улстөржилгүй том, том асуудлуудаа яаралтай шийдэх хэрэгтэй байна. Таван толгойг эргэлтэд оруулах, ахмад настан, эмзэг бүлгийнхэнд 330 тэрбум төгрөг бэлнээр олгох зэрэг асуудлыг УИХ саадгүйгээр хэлэлцээд явах шаардлагатай. Мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх нь ойлгомжтой ч ард түмэндээ амласнаа мартаж болохгүй.

-Нэгэнт АН засгаас гарчихсан болохоор ард түмэнд МАН л бэлэн мөнгө тараах хуулиудыг батлах гэж ийнхүү яаравчлаад байна. Энэ нэг талаараа шуудхан сонгуулийн шоу болж хувирах шинжтэй?

-Дөрвөн жилийн хугацаанд хамтарч хийхээр заасан ажлууд гэж би сая хэлсэн. Гэхдээ өнөөдөр дээрх асуудлуудыг хэрэгжүүлэх сонирхол байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалах зүйлс бий. Ерөнхийдөө олонх эдгээрийг шийдээд явъя гэж байгаа. Шийдэхдээ мэдээж олон хамгаалалт дунд зах зээлийн эрэлт, нийл үүлэлтийг зохицуулах, нийл үүлэлтийг түлхүү урамшуулах гэх мэт олон зохицуулалт цуг явах ёстой. Тэгж байж инфляцийг нэг оронтой тоонд барих ёстой. Мөнгөний бодлого гээд бүгдийг нь Төвбанк руу чихэж болохгүй.

-Тэгвэл МАН дангаараа их ажил амжуулсан мэт харагдах байх даа. Гэхдээ АН хамтарч хийе гэсэн олон ажилд засгаас гарсан хойноо саад хийгээд байгаа нь хэр зохимжтой вэ?

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хамтаараа явж байгаад дуусгаад ард түмэндээ тайлангаа тавих ёстой байтал өөрсдөө гарсан. Нэгэнт галт тэрэг хөд өлсөн бол хүрэх газраа хүрэх л ёстой. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгж үүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр дангаараа байгуулсан Засгийн газар дээрх мөрийн хөтөлб өрийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг үүрч байна. Үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг УИХ бүрдүүлж өгөх механизмаар дэмжиж ажиллах ёстой.

-АН завсарлага гэгчээр хугацаа хожиж дангаараа байгуулсан Засгийн газарт муу дүн тавихаар шийдсэн юм биш үү?

-Завсарлага нэрээр олон хууль дээр цаг хугацаа барлаа. Жишээ нь 2011 оныг хамтарсан Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Тэгсэн хэрнээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд мөн л завсарлага авдаг механизмаар уясаар байгаад л он дуусахын үед тухайн хууль батлагдаж байх жишээтэй. Одоо цаашдаа ингэж төрийн ажлыг цалгардуулахгүй болов уу гэж найдаж байна. Хамгийн гол нь энэ механизмыг зөв юманд ашиглаасай.

-Хуулинд өөрчлөлт оруулахг үй л бол болохгүй юм биш үү. Ядаж л хугацаа заах ч юм уу?

-Уг нь том хуулинд 2006 онд зөвхөн Үндсэн хууль зөрчс өн гэж үзсэн тохиолдолд хурал хаядаг байх заалт орж байсан. Гэхдээ хурал хаяад хоёр цагаас илүү хугацаа өнг өрвөл чуулган ирцээ бүрд үүлээд хурлаа үргэлжл үүлдэг механизм байсан. Гэтэл одоо завсарлага авна гэдэг нь асуудлыг эсэрг үүцэж, үүнийг унагана гэдэг логик болчихоод байна.

-Нэгэнт УИХ-ын дэгийн тухай хуулинд заагаагүй юм чинь завсарлага үргэлжилсээр байх бололтой?

-УИХ-ын дарга хуулийн хүрээнд, бүрэн эрхийнхээ хугацаанд зохицуулалт хийх л ёстой. Тэгэхгүй бол дээр дурдсан томоохон хуулийн төслүүдийг шийдэж чадахгүй байсаар бүрэн эрхийн хугацаа дуусч магадгүй. УИХ-ын даргын бүрэн эрхэд завсарлага олголтыг зохицуулж болдоггүй юм уу гэсэн саналууд ирж байгаа гэсэн. Дарга хуулиа эргэж харах байх. Ер нь энэ завсарлага гэдгээр томоохон асуудлуудыг гацаагаад байвал хэцүү шүү дээ. Жингийн цуваа явдгаараа явах хэрэгтэй.

-Дэгийн тухай хуулийн хүрээнд яригдах асуудал хэдий ч АН танай намыг завсарлагаар бойкотлоод байхаар асуудал хаашаа эргэх бол?

-Тэгж байгаа шүү дээ. Шантаажилж, “бойкот”- лж байгаа л байхгүй юу. Анхнаасаа хамтарчихаад нөг өө жингийн цуваа нь явдгаараа яваад гарман дээр ирсэн хойноо алд дэлмийн зай үлдсэн байхад ажил саатуулаад байх хэрэггүй.

-Цөөнх хусмаа чамласан хүүхдийн дүрд хэтэрхий тоглоод байдаг болчихлоо. Санал нийлэхгүй бол буруу хараад суучихдаг. Магадгүй овоо босгоогүй бол гэгчээр АН-ынхны үгийг огт хүлээж авахгүй улстөржөөд байгаа юм биш биз дээ?

-Мэдээж цөөнхөө хүндэтгэлг үй яах вэ. Гэхдээ цөөнх олонхоосоо илүү эрх эдлээд явбал зорилт, хөтөлбөрөө хэрэгж үүлж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр завсарлага хэмжээ хязгаартай байх ёстой.

-Магадгүй МАН цөөнх байсан бол иймэрхүү байдлаар шантааж хийхийг үгүйсгэхг үй. Бусдыг шүүмжлэх амархан шүү дээ?

-Анхаарч үзэх л асуудал. Өөрөөр хэлбэл хуулинд байгаа механизмыг аль аль нь ашиглахыг хичээх байх. Гэхдээ бас жудаг гэж бий. Төрийн ажлыг долоо, долоо хоногоор, хэдэн сараар саатуулж, гацааж болохгүй гэдэг ноён нуруу бидэнд бий. Илт Үндсэн хууль зөрчсөн зүйлд бол завсарлага авах нь ойлгомжтой. Харин АН-ынхан шиг юм л бол завсарлага авч, төрийн ажлыг гацаахг үйгээ МАН-ынхан мэднэ. Яагаад гэвэл манай нам төрийн үйл хэргийг явуулахад туршлагажсан нам.

Ж. Нарангэрэл
Сэтгэ.мн сайтаар зочилж байгаад тань баярлалаа.
Та манайд бүртгүүлсэнээр илүү давуу эрхүүдийг эдлэх болно.

Add comments

Таны нэр:*  
E-Mail хаяг: (заавал оруулах шаардлаггүй)