Информация к новости
  • Үзсэн: 231
  • Нийтэлсэн: sonjuur
  • Огноо: 14-02-2012, 22:32
Сайн (+) Муу (-) 0
14-02-2012, 22:32

Экологийн татварыг 30 гаруй орон санаачилна

Ангилал: Сэтгэ.мн Мэдээний нүүр » Гадаад мэдээ

Энэтхэг, ОХУ, АНУ, Хятад тэргүүтэй улс орнууд хамтран Европын холбооны эсрэг экологийн татварыг санаачлах гэж байгаа талаар Энэтхэгийн “The Economic Times” сонин мэдээлжээ. Эдгээр улс хоёрдугаар сарын 21-22-нд энэ асуудлаар Москвад хуралдах юм байна. Европын холбоо өмнө нь олон улсын нислэгийн компаниудыг агаарт нүүрсхүчлийн хий хаясан хэмээн буруутгаж, үүний төлөө татвар ногдуулахаар шийдвэрлэсэн билээ. Европын холбоо нь өөрт харьяалагддаггүй улс орнуудын агаарын тээвэрлэгчдэд энэхүү хоригоо тулгасан аж. Энэ татвар 2012 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Европын холбооны төлөөлөгчид дээрх татварыг татварыг хэрэгж үүлснээр 2020 он гэхэд агаарт хаясан нүүрсх үчлийн хийн хэмжээг 20 хувиар бууруулна хэмээн мэдэгдлээ. Харин Энэтхэг, ОХУ, АНУ, Хятад тэргүүтэй 20 гаруй орон “Энэ бол олон улсын хэм хэмжээг зөрчсөн шийдвэр” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн. Энэ талаар “Press Trust of India” мэдээллийн агентлаг албаны эх үүсвэрийг иш татан мэдээлэхдээ “30 гаруй орны төлөөлөгчид Москвад цугларч, Европын холбооны эсрэг авах хариу арга хэмжээг боловсруулах юм. Дэлхийн улс орнууд үргэлжлүүлэн нэгдсээр байна” хэмээжээ. Энэтхэг улс өнгөрсөн баасан гарагт нүүрсхүчлийн хийд ногдуулах татвартай холбогдуулан Европын холбооны цаг уурын асуудал эрхэлсэн евро комиссар Конни Хедегаард тэргүүтэй төл өөл өгчдөд хандан ил захидал илгээсэн байна. Уг илгээмжид “Энэтхэг, ОХУ, Хятад гэсэн гуравхан улс л хэрэв Европын агаарын тээврийн олон улсын нислэгт төлбөр тавих буюу хортой хаягдал агаарт цацсан гэж нислэгийнх нь тоог хязгаарлавал энэ нь Европын агаарын нислэгийн салбарыг бараг сүйрүүлэх нөлөө үзүүлнэ” хэмээн дурджээ. Нэмж өгүүлэхэд Европын холбоонд багтдаггүй орнуудын иргэний нисэхийн төл өөлөгчид 2011 оны есдүгээр сард Нью-Делид хуралдаж, “Делийн тунхаг”-ийг санал нэгтэй баталсан юм. Энэхүү тунхаг нь Европын холбооны төлөвлөгөөний эсрэг чиглэсэн юм байна.
Сэтгэ.мн сайтаар зочилж байгаад тань баярлалаа.
Та манайд бүртгүүлсэнээр илүү давуу эрхүүдийг эдлэх болно.

Add comments

Таны нэр:*  
E-Mail хаяг: (заавал оруулах шаардлаггүй)